Saturday, April 22, 2017

      Эмийн  технологийн шинжлэх ухаан түүний хөгжил

Технологи гэдэг нь:Techne-урлаг, Logos-судлал гэсэн техникийн  тухай сургаал гэсэн утгатай үг юм.Ер нь технологи гэдэг нь үйлдвэрлэлийн процессын дүнд түүхий эд материалийн шинж чанар, хэлбэр дүрс, гадаад байдлыг өөрчлөн боловсруулах аргуудын цогцыг хэлнэ.
-Манай тооллоос өмнө 1700 жилийн үед эртний Египтийн Эберсийн папируст уусмал, тосон түрхэц, идээшмэл зэрэг нэлээд боловсронгуй  бэлдмэлүүд эмийн хэлбэрүүдийн 800 орчим жор тэдгээрийн бэлтгэх технологийн  тухай дурдсан.
 Капитализм хөгжихийн зэрэгцээ Эмзүйн шинжлэх ухаан улам хурдацтай хөгжиж эмийн сангийн лаборатор тоног төхөөрөмж хэрэглэж чанар сайтай эмийн бэлдмэлүүдийг бэлдэх болсон. 19-р зууны үед эмийн технологи томоохон амжилт нь У. Брокдоны 1843 онд шахмалийн эмийг зохион бүтээсэн.
Францын эм найруулагч Лехаб 1846 онд хатуу желатин капсулыг нэвтрүүлсэн зэрэг нь ЭТИУ-ны хөгжлийг шинэ шатанд  хүргэхэд чухал байр суурийг эзэлдэг байна.

No comments:

Post a Comment

эмийн зохистой хэрэглээ