Sunday, April 23, 2017

Эмэгтэйчүүдэдээ өгөх зөвөлгөө

1. Үргэлж тэвчээртэй байж сүр. Энэ зан чанар хаа ч байсан танд хэрэг болно: найз нөхдийн хүрээнд, хайр дурлалд, эцэг эх гээд бүгдэд. Тэвчээр гэдэг нь хүний яриаг анхааралтай сонсож, яриаг таслалгүйгээр тэднийг хүндлэхийг хэлнэ
. 2. Амттай хоол хийж сурах. Хоолны жор хаа сайгүй бий. Интернетэд, хэвлэлд, зурагтаар, тогоочийн курс ч бий. Эрэгтэй хүнийг 3 зүйлээр татаж болно: ходоодоор, сексээр, гоо үзэсгэлэнгээр. Ирээдүйн нөхөр тань баярлах болно.
 3. Торон трико битгий өмс. Энэ хувцас ямар ч эмэгтэй хүнд зохидоггүй.
 4. Эмэгтэйлэг байдлын нэгт тэгш нуруу. Хотгор цэх нуруутай явах нь язгууртан болон эрүүл хүний шинжийг гаргаж өгдөг.
5. Өдөр бүр алим идэх. Шууд бүтэн алим идэлгүй өглөө талыг нь, орой үлдсэнийг нь идэж байаарай. Өглөөний алим гоо үзэсгэлэнгийн төлөө, оройны алим эрүүл мэндийн төлөө.
 6. Үсэндээ анхаарал тавьж байх. Хэрэв таны үс урт бол орой унтахаасаа өмнө самнаад шүлжиж байгаарай. Мөн үсний маскийг хэрэглэж байхыг мартаж болохгүй.
7. Итгэлгүй залуутай дотно харьцаанд орохоос зайлсхийж байгаарай. Сексд хөнгөн ханддаг бүсгүйчүүдийг эрчүүд үнэ цэнэгүй гэж бодох нь элбэг байдаг. Сайн итгэсэн хүнтэйгээ ойртохыг зөвлөж байна.
 8. Цагаан триког хар гуталтай эсвэл хар триког цагаан гуталтай хэзээ ч битгий өмс.
9. Бүх мөнгөө үрж болохгүй. Юу ч болж байсан 10%-ийг нь цааш хийж сураарай. Жилийн дараа гэхэд танд бага зэрэг хадгаламжиндаа хийх мөнгө гарах болно.
10. Өөрийн гэсэн БИ-г бүтээ. Өөрийн гэсэн үзэл бодол, сонирхолтой бол. Яг энэ зүйлс нь бүсдыг өөртөө татах гол зэвсэг болдог юм.
11. Өөртөө том зорилго тавиад урагш тэмүүл. Зөвхөн урдах амьдралаа харалгүй 3 уулын цаад амьдралыг харах алсын хараатай байж сур. Өөрийн гэсэн сэтгүүлтэй болох ч юм уу, том сүлжээ хоолны газартай болох гэх мэт том зорилго тавь.
 12. Амарч сурах. Амралтаараа гэртээ суугаад байх хэрэг үү? Үгүй шүү. Монгол орныхоо үзэсгэлэнт газраар аялаад ирж болно, эсвэл өөрийн хүссэнээр найзуудтайгаа шоуд. Инээ, баяс, хөөр.

13. Өглөөний дасгал заавал хийж байх. Өглөөний дасгалын ач холбогдол нь тэр өдрийнхөө ачааллыг даахад хэрэг болдог юм. Богино ч бай, урт ч бай хамаагүй шөнө амарсан булчингаа сэрээж байгаарай.
14. Чанга хашгирч ярих хэрэггүй. Эмэгтэй хүн гэдэг дөлгөөнхөн тайван байхдаа бусдыг өөртөө татдаг. Ам нээнгүүт хашгирдаг хүн онцгүй.
 15. Хайртай хүмүүстэйгээ бичлэг хийж байгаарай. Гар утас, камер дээрээ бичлэг хийгээд эргэн дурсахад сайхан байдаг.
 16. Өөрийн хоббигоо ол. Дуулах, зурах, цуглуулга, оёх гээд. Танд тайвшрал болон кайф өгөх зүйлийг хайж ол.
 17. Болзоонд явахдаа санаачлагыг өөртөө авах хэрэггүй. Тэр залуу таныг болзоонд урьж таньтай цагийг өнгөрүүлэхийг хүсэж байвч юу хийх вэ гэж асууж байвал онцгүй л хэрэг байна. 18. Өвөл зуны улиралд эмчилгээний уруулын будаг хэрэглэж байгаарай. Ингэснээр Таны уруул будсан юм шиг өөрөө гялалзаж явах болно. 19. Их уншиж байгаарай. Ном, сонин, сэтгүүл гээд бүгдийг унших хэрэгтэй. 20. Сурах боломжийг битгий алдаарай. Бага ч мэдлэг таны амьдралд хэрэг болохыг хэн ч мэдэхгүй шүү дээ. Үнэгүй сургалт, хямд сургалт гээд сууж л байвал танд хэрэгтэй.
19. Их уншиж байгаарай. Ном, сонин, сэтгүүл гээд бүгдийг унших хэрэгтэй.
 20. Сурах боломжийг битгий алдаарай. Бага ч мэдлэг таны амьдралд хэрэг болохыг хэн ч мэдэхгүй шүү дээ. Үнэгүй сургалт, хямд сургалт гээд сууж л байвал танд хэрэгтэй.

No comments:

Post a Comment

эмийн зохистой хэрэглээ